онцлох - нүүр хуудас

УИХ-ын хаврын чуулган нээгдэв: эдийн засгийн шинэчлэлийн багц хэлэлцэгдэнэ

Эдийн засгийн шинэчлэлийн багц өргөн барьсан тухай парламентын чуулганаар хэлэлцэхээр болов.

Парламентын байр
Хуваалцах

Сөрөг хүчний бүлгийн гишүүд "Данхар төр-дарамтат татвар" сэдвийн хүрээнд Ерөнхий сайдтай мэтгэлцэж байна

Photo by Greg Rakozy on Unsplash

Photo by Greg Rakozy on Unsplash

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар асуулгын цаг үргэлжилж байна. Энэ удаа "Данхар төр-дарамтат татвар" сэдвийн хүрээнд сөрөг хүчний бүлгийн дарга О.Цогтгэрэл,  Д.Батбаяр, Г.Ганбаатар, Г.Очирбат, Г.Хосбаяр, Ө.Шижир нарын гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж мэтгэлцэж байна.

О.Цогтгэрэл:

-Монгол Улс 2016 онд татвараар 5 их наяд төгрөг цуглуулдаг байжээ. Одоо 29 их наяд төгрөг төвлөрүүлж байна. Энэ хугацаанд татвар 6 дахин нэмэгдсэн бол иргэдийн орлого 6 дахин нэмэгдээгүй. Төр 6 дахин томорсон бол ядуурал нэг хувиар ч буурсангүй. Дундаж давхарга агшсан. Үндсэндээ өнгөрсөн 10 жилд бодлогын өөрчлөлт гарсангүй. Та үүнийг бодлогын алдаа байсан гэдэгтэй санал нийлж байна уу.  

Төрийн орлого 6 дахин нэмэгдсэн байхад иргэдийн орлого яагаад нэмэгдээгүй вэ. Тэр тусмаа 28-29 хувь гэсэн ядуурал яагаад буурдаггүй юм бэ.

Н.Учрал:

-Монгол Улсын нэрлэсэн ДНБ 2016 онд 29 их наяд төгрөг байсан. Өнөөдөр 89.9 их наяд хүрсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ДНБ тэлсэн. Хүн ам өссөн. Төрийн албаны захиргааны бус үйлчилгээний албан хаагчийн тоо өссөн. Сургуулийн насны хүүхэд 2016 онд 260 мянга байсан. Өнөөдөр 455 мянга буюу бараг 2 дахин өссөн. Төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо түүнийг дагаад өссөн. Төрийн захиргааны албан хаагчдын тоог эргээд харахад, яамдууд 2 мянга хүрэхгүй хүнтэй. Төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо хүн амын өсөлттэй холбоотой. Харин алдаа байсан уу гэвэл, алдаа байсан. Төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж чадаагүй. Мөн хуримтлал үүсгэх эдийн засгийн өсөлтийн үеийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Алдагдалгүй төсөв батална гэдэг улстөржилтийн хор гайгаар олсныхоо хэрээр үрдэг болсон.

 

 

Амжилттай